Инносолюшн COP17-д
Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар (СOP17) Инносолюшн ХХК БНХАУлсын Shenzhen Taiden Co., LTD компанитай хамтран хурлын системийн тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлэн ажиллахаар болж Бараа Үйлчилгээ Нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
2026 оны 8 сарын 17-ны өдрөөс эхлүүлэн 28-ны өдрийг хүртэл 12 хоногийн турш үргэлжлэх уг хурал нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд Монгол улсад тулгараад буй газрын нөхөн сэргээлт, ган гачгийг тэсвэрлэх чадвар, газрын тогтвортой менежмент, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг асуудлын тухай хуралдаж иргэдийн амьжиргааг сайжруулах бодит шийдлүүдийг дэмжих зорилготой юм.
Тэгвэл тус хуралд бид талбайн анхны үзлэг, зураг төсөл боловсруулахаас эхлээд хурлын систем болон орчуулагчийн бүрэн системийг суурилуулах, ашиглалтад оруулах, хурлын өмнөх туршилт, хурлын үеэрх 24/7 техникийн дэмжлэг болон хурлын дараах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үзүүлж улмаар программ хангамж болон техник хангамжийн уялдаа холбоог бүрэн хангаснаар хурлыг ямар ч саадгүй, өндөр түвшинд зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллах болно.
Энэхүү ажлаараа Инносолюшн нь зөвхөн COP17 хурлын гүйцэтгэгч болоод зогсохгүй, Монголдоо олон улсын дэвшилтэт техник технологи болон туршлагыг нэвтрүүлж буйгаараа онцлог болж байна.

